avatar

хооллолт

2012-03-23,13:39
Хооллолтоо төлөвлөж сурцгаая
Хооллолтоо төлөвлөж сурцгаая Эрүүл мэндийн талаар дэлхий нийтэд баримталж буй бодлого, үйл ажиллагаа нь дан ганц өвчнийг эмчлэхэд бус хүн амд эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлж, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэн хөгжүүлэх, амьдарч, сурч, ажиллаж буй орчиндоо эрүүл мэндэд таатай нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлэхэд нь хүмүүст туслах, түүнд харилцан бие биенээ дэмждэг олон салбарын болон нийгмийн дэд бүтцүүдийн хамтын ажиллагааг чиглүүлэх замаар хүн амын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэхэд чиглэгдэж байна. Харин хүн амын хоол тэжээлийг зохицуулах нь өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн чадварыг нэмэгдүүлэн, урт удаан амьдрах нөхцлийг ханган, улс орны эдийн засгийг хөгжүүлэх чухал хөшүүрэг болдог. Хүн амын шим тэжээлийн боловсролын асуудал хөгжлийн тухай шинэ хандлага, үзэл баримтлал, төрөөс шим тэжээл, боловсролын талаар баримтлах бодлого, хүн амын шим тэжээлийн боловсролын түвшин, үр ашгийг дээшлүүлэхийн тулд хууль эрх зүйн орчин бий болгож “ зөв хооллох” нөхцөлөө бүрдүүлэхэд нь төрийн зүгээс дэмжлэг үзүүлж, иргэд хоол хүнсээ зохицуулан эрүүл мэндээ хамгаалж бэхжүүлэх, эрүүл аж төрөх арга барил эзэмшиж, эрүүл зан үйл төлөвшин тогтохуйц “ зохистой хооллолтын” орчин бүрдүүлэх, түүнд оролцох төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, иргэдийн үүрэг хариуцлага, хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна. Хоол хүнс гэж юу вэ? Амьтай бүхэнд хоол, хүнс нэн түрүүнд шаардлагатай  зүйлийн нэг юм. Хүн амьд явах, эрүүл байх, өсөлт хөгжилтөнд зайлшгүй хоол хүнс хэрэгтэй. Хоол, хүнсэнд агуулагдах шимт бодисууд, тэдгээрийн ач холбогдол Хүнсний бүтээгдэхүүнд хүнийг эрүүл байлгах, өсч бойжих, сурч боловсрох, хөдөлмөрлөх, урт наслахад чухал ач холбогдолтой олон төрлийн тэжээлийн бодис агуулагддаг. Үүнд: Уураг, Өөх тос, Нүүрс ус илчлэг ялгаруулдаг  Аминдэм, Эрдэс бодис, Эслэг, Ус илчлэг ялгаруулдаггүй  Эдгэрийг дэлгэрэнгүгээр нь авч үзвэл. Уураг Бие махбодийн эд эсийн нөхөн төлжилт, өсөлт, хөгжлийг дэмжих, элдэв халдвараас хамгаалахад чухал үүрэгтэй. Уураг нь мах, загас, сүү, өндөг, үр тарианы төрлийн  бүтээгдэхүүн, шар буурцганд ихээр агуулагддаг. Мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах уураг нь төрөл бүрийн үл орлогдох амин хүчлээр баялаг тул бие махбодид чухал ач холбогдолтой. Өөх, тос Өөх, тос нь илчлэгийн эх үүсвэр бөгөөд бие махбодийн илч зарцуулалтыг нөхөхөд чухал үүрэг гүйцэтгэнэ. Биеийн зарим хэсэг тухайлбал уураг тархи, мэдрэлийн систем зарим дааврын бүтцэд оролцдог. Зарим аминдэмийн шимэгдэлтийг дэмждэг. Малын мах, загас болон самар зэрэг үрт ургамал нь их хэмжээний тос агуулдаг. Загас, тахианы махны өөх биед амархан шимэгдэж, шингэдэг. Өөх тосыг хэдий чинээ хэтрүүлэн хэрэглэвэл төдий чинээ таргалах нэг шалтгаан болно. Нүүрс ус Нүүрс усыг түлштэй зүйрлэвэл хүний биеийн дулааны үндсэн эх үүсвэр нь юм. Нүүрс ус нь үр тариа, гурилан бүтээгдэхүүнд хамгийн их, жимс, хүнсний ногоонд бага зэрэг агуулагддаг. Нүүрс усыг энгийн, нийлмэл гэж 2 ангилдаг. Энгийн нүүрс ус нь улаан буудайн нэг, дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, сахар, чихэрлэг бүтээгдэхүүнд их агуулагддаг ба их хэмжээгээр тогтмол хэрэглэснээс биед өөх болон хувирч, улмаар жин нэмэгдэх шалтгаан болно. Нийлмэл нүүрс ус нь арвайн гурил, хивэг, хар талх, хөх тарианы гурил түүгээр хийсэн бүтээгдэхүүн, хүрэн манжин, байцаа, лууван, эрдэнэ шиш, шар буурцаг, хүнсний ногоонд ихээр агуулагддаг тул түлхүү хэрэглэвэл эрүүл мэндэд тустай. Амин дэм Аминдэм бүхэн өөрийн өвөрмөц сонгомол үйлчилгээтэй ч ерөнхийдөө бие махбодийн үйл ажиллагааг зохицуулахад чухал үүрэгтэй. Биед уураг, өөх тос, нүүрс ус, шингэн бий болоход тусалдаг, мөн бие махбодийг халдвараас хамгаалдаг. А аминдэм - лууван, өндөгний шар, малын элэг, халиар, хөмүүл, сармисны гол, жууцай, ногоон салат, яншуй зэрэг ногоон өнгөтэй хүнсний ногоо болон улаан, шар, улбар шар өнгийн хүнсний бүтээгдхүүнд  ихээр агуулагддаг. В аминдэм - үр тариан бүтээгдэхүүнд, үхрийн элэг, С аминдэм - нохойн хошуу, чацаргана, байцаанд, нимбэг, ногоон сонгино, үхрийн нүд гэх мэт бүтээгдхүүнд Д аминдэм - тараг, сүү, ааруул, загасны тосонд, тахианы өндөг, нарны гэрэл E аминдэм - загасны тосонд, самарт их хэмжээгээр агуулагддаг. Эрдэс бодис Амин дэмээс  гадна хүний биед амин чухал шаардлагатай зүйл бол эрдэс бодис болон бичил элементүүд юм. Тухайлбал, кальци нь яс, шүдийг бэхжүүлж өгдөг бол төмөр нь цусанд хүчилтөрөгч зөөвөрлөж, хүхэр нь холбоос эдэд чухал хэрэгтэй байна. Бичил элемент гэдэг нь биед өчүүхэн бага хэмжээгээр  шаардагддаг болохоос ялгаагүй л мөн эрдэс бодис юм. Боловсруулаагүй хүнсний зүйлд эдгээр бодис нь хүний биед хэр хэмжээгээр хэрэгтэй, тэр хэмжээгээрээ л байдаг. Харин эрдэс бодисыг эм үрэл хэлбэрээр хэрэглэхдээ эмчийн заавраар л биш бол бие махбодод муу үр нөлөөтэй байх нь бий. Тухайлбал, төмрийг хэтрүүлэн хэрэглэвэл дархлааны системд халтай. Кальци ихэдвэл эд эрхтэнд шохойжилт үүсэх жишээтэй. Бие махбодыг эрдэс бодисоор зүй зохистой хангах хамгийн шалгарсан арга бол төрөл бүрийн ургамлын үрийг хүнсэнд хэрэглэх явдал юм. Гэхдээ буудай болон цагаан будаан дахь хамгийн нарийн нандин бодис нь үрийнхээ яг хальсан доор байдаг тул, тухайлбал, цагаан гурилд эрдэс бодис тун бага үлдсэн байдаг байна. Жишээ нь: Кальци- сүү, сүүн бүтээгдэхүүнд, Фосфор- аарц, бяслаг, маханд элбэг байдаг. Төмөр- үхрийн мах, элэг, шар буурцаг, төмс, наранцэцгийн үр, вандуй, үзэмд ихээр агуулагддаг. Эслэг Эслэг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлснээр ходоод гэдэс­ний замаас хортой бүтээгдэхүүнийг богино хугацаанд гадагш­­луулж цэвэршүүлэх нөлөө­тэй. Мөн үндсэн шимт бодисууд, ялангуяа өөх тосны шимэгдэлтийг бууруулах замаар цусан дахь өөх тосны /холестериныг/түвшинг багас­­гаж улмаар зүрх судасны өвчин, тархины цус харвалтаас, цаашилбал зарим хорт хавдраас сэргийлэхэд тустай. Эслэг ихтэй хүнс нь илчлэг багатай байдаг учир биеийн жинг хэвийн хэмжээнд барих, жин хасах, зорилгоор хэрэг­лэхэд тохиромжтой. Насанд хүрсэн хүн  хоногт 25 гр эслэг хэрэглэж байвал зохино. Амьтны гаралтай өөх тос, цэвэршүүлсэн нүүрс усаар баялаг хоол, хүнс (тарган мах, дээд, дээдийн дээд зэрэглэлийн гурил, төмс гэх мэт) хэрэглэх нь эслэгийн дуталд байнга хүргэдэг. Чихрийн шижин өвчний тухай Чихрийн шижин өвчин архаг удаан явцтай өвчин юм. Хүний цусан дахь саахарын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны өвчнийг чихрийн шижин гэнэ. Хүн бүрийн цусанд тодорхой хэмжээний сахар байдаг. Цусны сахар нь бидний идэж хэрэглэдэг сахар биш. Энэ бол “глюкоза” буюу усан үзмийн сахар юм. Глюкоза нь бие махбодид “шатахуун” мэт хэрэгтэй. Глюкоза нь биеийн эсүүдэд ашиглагдах, биеийн дулааныг хадгалах, хөдлөх, биеийн хүчний болон оюуны хөдөлмөрт, амьдарлын бүхий л үйл ажиллагаанд зарцуулагдана. Бие махбодид хоол боловсруулалт явагдаж идэж уусан хоолны нэгээхэн хэсэг нь глюкоз буюу энгийн сахар болон задарч цусны урсгалд ордог. Цусны урсгалд глюкоз орох үед цусны сахар ихэсдэг. Гэдсэнд нүүрс ус глюкоз болон задарч глюкоз нь гэдэсний ханаар шимэгдэн цусанд орно гэсэн үг юм. Хэрэв нойр булчирхайнаас ялгаран гардаг инсулин гормон нь зохих үүргийнхээ дагуу ажиллавал глюкоз нь цуснаас эд эс рүү зөөвөрлөгдөн нэвтэрч орно. Энэ процуссын дүнд цусны сахарын түвшин буурдаг. Хоол идэж байх явцад нойр булчирхай нэмэлт инсулин ялгаруулдаг. Инсулин гэдэг нь нойр булчирхайнаас ялгаран гардаг биологийн өндөр идэвхитэй бодис буюу даавар бөгөөд цусны саахарыг бууруулдаг даавар юм. Глюкоз өөрөө дангаараа булчингийн болон өөхний эдэд нэвтэрч чаддаггүй инсулин даавар чухал үүрэг гүйцэтгэнэ. Инсулин дааврын үүрэг: Ш  Цусны саахарын тэнцвэртэй байдлыг зохицуулна Ш  Өөхний эд, булчингийн эдэд саахар нэвтрэхийг сайжруулна Ш  Эсийг глюкозоор байнга хангаж байх Ш  Хоол хүнсээр орсон илүүдэл нүүрс усыг элгэнд нөөцлөнө Хэрэв цусанд саахарын хэмжээ ихэссэн байвал эрүүл бие махбодид инсулин ихээр үүсдэг. Ингэснээр цусны саахар эргээд хэвийн хэмжээндээ хүрч эсүүд тэжээлт бодисоор хангагдана. Хэрэв инсулин хангалттай хэмжээгээр ялгарч зөв үйлчилбэл цусны саахар байнга хэвийн хэмжээнд байх болно. Чихрийн шижин өвчин нь хоолноос ихээхэн шалтгаалдаг. Чихрийн шижин өвчний эмчилгээ Ш  Хөдөлгөөнтэй байх Ш  Хоолоо зохицуулах Ш  Эмийн эмчилгээ Анхаарах зүйлс: Ш  Өөх тос ихтэй хүнсний бүтээгдхүүн, хоолноос татгалзах Ш  Аль болох гэртэй хоолллох, гадуур хооллох нь илчлэг ихтэй өөх тостой хоол идэх магадлалтай. Ш  Өдөр бүр тогтмол дасгал хөдөлгөөн хийх. Ингэхдээ заавал хяналтын эмч болон хоол зүйчдээ үзүүлж зөвөлгөө аваарай. Ш  Хоолоо болосруулж хэрэглэхдээ аль болох зөөлөн горимоор хийх Ш  Эслэгээр баялаг хүнс хэрэглэх Ш  Хоолзүйч эмчийн хяналтан дор хооллолтыг төлөвлөх Чихрийн шижин өвчний эмчилгээний зорилго нь Ш  өвчитний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангахад хүрэлцээтэй шимт бодисоор хангах, Ш  биеийн жинг байвал зохих жинд нь хүргэх, илрэх шинж тэмдгийг бууруулах, Ш  цусны сахарын түвшинг хэвийн байлгах, гарах хүндрэлээс сэргийлэх Ш  эмэн эмчилгээний үр дүнг дээшлүүлэх Элэгний  өвчний тухай Хүний биеийн чухал эрхтэн нь элэг юм. Учир нь элэг бол нугасанд тэжээл өгч, ингэснээрээ цусны улаан бөөмийг бий болгож, цөсийг ялгаруулна. Иймд элэг муудвал биеийн эд эрхтэнд бүгдэд нөлөөлж ажиллах чадварыг доройтуулдаг. Элэг таны бие мах бодид ямар vvргvvдийг гvйцэтгэх вэ? o   Бvх бие мах бодийг хоргvйжvvлнэ. o   Уураг, өөх тос, нvvрс  усны солилцоонд оролцоно. o   Амин дэм,  эрдэс бодисын солилцоонд оролцож, амин дэм А,Д, төмөр,зэс,В-ийн төрлийн витаминууд болон ялангуяа В-12- ийн синтезэд идэвхитэй оролцож тэдгээрийг нөөцөлж авдаг. o   Булчингийн vйл ажиллагаанд оролцоно. Булчинлаг, шөрмөслөг харагдах нь таны элэгний vйл ажиллагаа сайн байгаагийн шинж. o   Бэлгийн гормоны vйл ажиллагааг зохицуулахад оролцоно. o   Бидний хэрэглэсэн эмийн бодисыг биед шингээх vйл ажиллагаанд оролцоно. o   Бидний оюун ухааныг саруул, тунгалаг байлгаж,сэтгэн бодох чадварыг хэвийн хэмжээнд байлгахад тусалдаг. Хvмvvс зvрхээ цохилдогоор нь, уушгиа амьсгалдагаар нь өлссөн vедээ ходоод гэдэсээ хоржигнон дуугарч байгаагаар нь төсөөлөн мэдэрдэг бол нам гvм чимээгvйхэн байдаг элгээ тэр болгон анзаардаггvй. 5 дугаар ширээ хоол буюу элэг цөсний эмчилгээний хоол нь Хоол боловсруулах эрхтнүүдийг хими, механик, халууны цочролоос бүрэн хамгаалсан Элэгний үйл ажиллагааг хамгийн тайван байлгах, Элэг, цөсний үйл ажиллагааг нөхөн сэргээх ач холбогдолтой. Элэгний өвчний үед хориглох зүйлс Ш  Шарсан хуурсан хоол Ш  Халуун ногоо, ааг амттан, хоол амтлагч Ш  Хэт хүйтэн болон хэт халуун хоол унд Ш  Давсалсан, нөөшилсөн, утсан мах загас Ш  Ханасан тосны хүчил, холестрол ихээр агуулдагдотор мах, дайвар бүтээгдхүүн, өх тос ихтэй хоол хүнс Ш  Хоолны давс, согтууруулах ундааны төрлийг эрс хязгаарлах Бөөрний өвчний эмчилгээний хоол 7 дугаар ширээ хоол буюу бөөрний өвчлөлийн үеийн эмчилгээний хоол нь Бөөрний үйл ажиллагаа дээд хэмжээгээр гамнах, үрэвслийн эсрэг, шээсний гарцыг нэмэгдүүлэх, бие махбодоос завсрын хорт бодис, азотын үлдэгдлийг гадагшлуулах, цусны эргэлтийг сайжруулж, артерийн даралтыг бууруулах ач холбогдолтой хоол хүнс байвал зохино. Хориглох хоол, хүнс Ердийн давстай талх, гурилан амтат бүтээгдэхүүн, содоор хөөлгөсөн гурилан бүтээгдэхүүн ээдэм, бяслаг, ааруул, Малын, гахайн тос, маргарин, шош, давсалсан, даршилсан, исгэсэн ногоо, бууцай, улаан лууван, цагаан манжин, мөөг, махны, мөөгний, сүүн шөл, сүүн крем, шоколад, мөхөөлдөс, махны, мөөгний шөлөнд хийсэн сүмс, перец, гич, кофе, какао, рашаан ус Зөвшөөрөгдөх бүтээгдхүүн Мах, махан бүтээгдэхүүн: ердийн хэмжээнээс багасган хэрэглэнэ. Өндөгний шарыг бага хэмжээтэй хэрэглэнэ. Сүү, сүүн бүтээгдэхүүн: Сүү, цөцгий, тараг Тос: Цөцгийн тос, цэвэршүүлсэн ургамлын тос Будаа, гоймон: Бүх төрлийн гоймон. Талх, гурилан бүтээгэдхүүн: Давсгүй талх, дрожжоор исгэсэн давсгүй гурилан бүтээгдэхүүн Ногоо: Бүх төрлийн шинэ ногоо Шөл: Ногоо, будаа, жимсний шөл Жимс, амттан: Бүх төрлийн жимс, жимсгэнийг ямар ч байдлаар хэрэглэнэ Сүмс, амтлагч: Сүүн болон улаан лоолийн сүүмс, ногоо, жимсний сүмс, лимоны хүчил, ванилин, Ундаа: Өтгөн биш цай, жимсний шүүс, нохойн хушууны ханд Тэжээлийн бодисын зохистой харьцаа Хувь хүн хоолоо төлөвлөхдөө нас, хүйс, биеийн жин, биеийн өндөр, хөдөлгөөний идэвхи зэрэгт нь үндэслэн тооцох шаардлагатай. Байвал Зохих Биеийн жин  = Биеийн өндөр – 100 (150см – ээс доош бол) Байвал Зохих Биеийн жин = (Биеийн өндөр – 100)*0.9; (160 см – ээс дэш бол дээрхи томьеогоор тодорхойлно.) Хоногийн хоолны илчлэг (ХИ) = А х В А – хөдөлгөөний идэвхи В - үндсэн илч зарцуулалт Эхлээд үндсэн илчлэгийн зарцуулалтыг ол. Эр (B) =666 + (13.7 х жин(кг)) + (5 х өндөр (см)) – (6.8 х нас) Эм (B) =655 + (9.6 х жин(кг))+(1.7 х өндөр (см)) – (4.7 х нас) Хөдөлгөөний идэвхи (A)
Хөдөлгөөний идэвхи
Бага Дунд Их
1,5 1,75 2,0
Гарсан илчлэгээ өөрийн биеийн хөдөлгөөний идэвхид харьцуулан олно. Бага: худалдагч, зураач, оффесийн ажилтан, багш, жолооч гэх мэт Дунд: тогооч, мужаан, барилгын засварчин, хүнд даацын жолооч гэх мэт. Их: Тамирчин, уурхайн ажилтан, ачаа зөөгч гэх мэт. Ингээд өдрийн хоолны илчлэгийг 100% гэж үзээд цагаа тохируулан, хоолны илчлэгийг зохистой тохируулан хооллоно.
Хэзээ Хэдэн цагт Илчлэгийн хэдэн хувь, %
Өглөөний цай 6-7 20
Бага үд 10-11 10
Өдрийн хоол 13 30
Их үдийн хоол 16 10
Оройн хоол 18-19 20
Хөнгөн хоол 21 10
Үүнээс гадна хоол хүнсээр авах үндсэн шимт бодисын харьцаа хамгаас чухал юм Өдрийн нийт илчлэгийн 15-20% өөх тос, 15-20% уураг, 55-60% нүүрс эзэлж байьал тохиромжтой. Ингээд нийт үндсэн шимт бодисын хэрэглээг гаргахдаа хэрэв нийт илчлэг 1900 ккал гэж гарсан бол. 1.      Нүүрс усыг дунджаар 55% гэвэл: 1900 ккал х0,55 = 1045ккал үүнийг грамаар илэрхийлбэл: 1045 ккал : 4ккал (1 грамм нүүрс уснаас ялгарах илчлэг) = 261.25 грамм нүүрс ус хэрэглэвэл зүйтэй. 2.      Уураг 15% 1900 ккал х 0,15 = 285 ккал үүнийг граммаар илэрхийлбэл:                                              285 ккал : 4 ккал (1 грамм уургаас ялгарах илчлэг) = 71.25 грамм уураг хэрэглэвэл зохино. 3.      Өөх тос 30% гэж үзвэл 1900 ккал х 0,3 = 570 ккал үүнийг граммаар илэрхийлбэл: 570 ккал : 9ккал(1 грамм тосноос ялгарах илчлэг) = 63.3 грамм өөх тос өдөрт хэрэглэвэл зохино.             Хоолны илчлэг хэмжээ чухал ч та таргалалтаас сэргийлж  биеийн жингийн индекс (БЖИ)-ийг хянаж байх нь чухал юм. БЖИ = биеийн жин (кг) : өндөр2 (м2) Жишээ нь: 170 см өндөртэй, 78 кг жинтэй  хүн БЖИ = = = 26.9 буюу 1-р зэргийн таргалалттай байна. Биеийн жингийн үзүүлэлт ба үнэлгээ
18,5 – аас доош Тураал
18,5 – 24,9 Хэвийн
25 – 29,9 1-р зэргийн
30 – 39,9 2-р зэргийн таргалалт
40- өөс дээш Хэт таргалттай
Хүнс орлуулалтын хүснэгтийг ашиглан хоол төлөвлөх Хүнс орлуулалтын хүснэгт гэдэг нь найрлагандаа ижил хэмжээний шимт бодис агуулсан, хоол хүнсийг нэг төрөл зүйл болгон ангилж илчлэгийн хэрэгцээнд тохируулан бараггцаалан тооцоолох хялбар хүснэгт юм. Хүнсний бүтээгдхүүнийг 6 бүлэг /үр тарианы төрөл, жимсний төрөл, махны төрөл, сүүний төрөл, тосны төрөл, ногооны төрөл/ болгон хуваадаг.
Бүлэг Нэгж Шимт бодисууд
Илчлэг, ккал Нүүрс  ус /г/ Уураг /г/ Өөх тос /г/
1 Үр тариа 1 100 23 2 -
2 Мах өөх их 1 100 - 8 8
Мах өөх дунд 1 75 - 8 5
Мах өөх бага 1 50 - 8 2
3 Ногоо 1 20 3 2 -
4 Сүү 1 125 11 6 6
5 Тос 1 45 - - 5
6 Жимс 1 50 12 - -
Дээрх 6 төрөл бүлэг хүнсний нэг нэгж хэмжээнд ноогдох хүнсний бүтээгдхүүний хэмжээг мэдсэнээр та хоногт авах нийт илчлэг болон шимт бодисын хэмжээг зохистой хувиарлан хоол төлөвлөлтийг хийх боломжтой. Зургаан бүлгийн хүнсний бүтээгдхүүний нэг нэгжид ноогдох хэмжээг доорхи хүснэгтээр харуулав. 1.      Үр тарианы төрөл Үр тарианы төрөл нь нүүрс ус буюу цардуул, эслэгийг ихээр агуулж, өөх тос агуулдаггүй байна.
Хүнсний бүтээгдхүүний нэрс нэгж Хэмжээ, г
1.        Гурил, түүхий 1 30
2.        Гурил, болсон 1 60
3.        Төмсний гурил 1 25
4.        Хөх тариа 1 30
5.        Амуу тариа 1 30
6.        Талх, цагаан 1 30
7.        Талх, хар 1 30
8.        Булочка 1 30
9.        Талхны хатаам 1 25
10.    Цагаан будаа, түхий 1 30
11.    Цагаан будаа, болсон 1 70
12.    Арвайн будаа 1 70
13.    Гурвалжин будаа 1 70
14.    Хар будаа 1 30
15.    Чанасан овьёос 1 30
16.    Гурвалжин будаа, түүхий 1 30
17.    Гоймон, чанасан 1 90
18.    Гоймон хатаасан 1 30
19.    Төмс 1 120
20.    Эрдэнэшиш 1 50
21.    Эрдэнэшишийн чипс 1 25
22.    Хулуу 1 140
23.    Печень 1 20
24.    Жигнэмэг 1 20
2.      Махны төрөл Энэ бүлэгт төрөл бүрийн малын мах, махан бүтээгдхүүн багтах бөгөөд эдгээр нь уургаар баялаг, нүүрс ус агуулдаггүй бүтээгдхүүн юм. 100ккал
Хүнсний бүтээгдхүүний нэрс нэгж Хэмжээ, г
1.        Сыр 1 30
2.        Гахайн мах 1 50
3.        Гахайн татсан мах 1 35
4.        Гахайн өөхтэй мах 1 40
5.        Үхрийн өөхтэй мах 1 50
6.        Хонины мах 1 40
7.        Ханины хавирга 1 30
8.        Тахианы далавчны мах 1 50
9.        Лаазалсан загас 1 50
10.    Могой загас 1 50
11.    Шарсан буурцгийн ээдэм 1 30
75 ккал
12.    Тахианы өндөг 1 50
13.    Зайдас 1 30
14.    Гахайн махан хиам 1 30
15.    Үхрийн махан хиам 1 40
16.    Боловсруулсан дүфү 1 80
17.    Түүхий дүфү 1 200
18.    Шарсан дүфү 1 50
19.    Хатаасан дүфү 1 20
20.    Тахианы гуяны мах 1 75
21.    Үхрийн мах өөх дунд зэрэг 1 40
22.    Үхрийн хавирга 1 40
23.    Гахайн мах 1 40
24.    Хар буурцаг 1 20
50 ккал
25.    Ястай өөхтэй загас 1 80
26.    Ясгүй өөхтэй загас 1 60
27.    Далайн улаан загас 1 60
28.    Наймаалж 1 100
29.    Хавч 1 80
30.    Дун хальсалсан 1 70
31.    Хясааны мах 1 70
32.    Сам хорхой 1 60
33.    Түрс 1 25
34.    Түүхий шош 1 20
35.    Ногоон вандуй 1 140
3.      Ногооны төрөл Энэ төрөлд хамаарах хүнс нь амин дэм, эрдэс бодис, эслэгээр баялаг, нийлмэл нүүрс усны үндсэн эх үүсвэр хэмээн нэрлэж болно.
Хүнсний бүтээгдхүүний нэрс нэгж Хэмжээ, г
1.        Хүрэн манжин 1 40
2.        Лууван, байцаа, чинжүү 1 70
3.        Мөөг 1 100
4.        Сонгино, цагаан манжин 1 50
5.        Сармис хумс 1 25
6.        Цэцэгт байцаа 1 70
7.        Цоо байцаа 1 70
8.        Байцааны кимчи 1 70
9.        Өргөст хэмх 1 70
10.    Юуцай 1 70
11.    Шанцай 1 70
12.    Жууцай 1 70
13.    Бууцай 1 70
14.    Түүхий вандуй 1 70
15.    Далайн байцаа 1 70
16.    Хаш 1 70
17.    Чихэрлэг хулуу 1 40
18.    Шар буурцгийн үндэс 1 70
4.      Сүүний төрөл Энэ төрөлд багтах хүнсний бүтээгдхүүниүүд нь уураг, кальци ихээр агуулсан байдаг. Өдөрт 1-2 аяга сүү ууж байх нь яс сийрэгжилт өвчнөөс сэргийлнэ.
Хүнсний бүтээгдхүүний нэрс нэгж Хэмжээ, г
1.        Ердийн сүү 1 200
2.        Тослог багатай сүү 1 200
3.        Ариутгасан сүү 1 200
4.        Амтлаагүй шар буурцгийн сүү 1 200
5.        Амтлаагүй шинэ сүү 1 100
6.        Цөцгийг аваагүй хуурай сүү 1 25
7.        Ариутгасан  хуурай сүү 1 25
8.        Тараг 1 200
9.        Иогурт 1 200
10.    Хоормог 1 35
5.      Тосны төрөл Өөх тос нь илчлэг ихтэй тул өдрийн нийт илчлэгийн 25-30%-ийг өөх тосноос хангавал зохино.
Хүнсний бүтээгдхүүний нэрс нэгж Хэмжээ, г
1.        Ургамлын тос 1 5
2.        Гүнжидийн тос 1 8
3.        Оливын тос 1 10
4.        Маргарин 1 6
5.        Майонез 1 7
6.        Масло 1 6
7.        Хушга 1 8
8.        Гүнжидийн хар самар 1 18
9.        Газрын самрын тос 1 7
10.    Газрын самар 1 10
11.    Хушны самар 1 8
12.    Шарсан төмс 1 18
13.    Зөөхий 1 15
14.    Эрдэнэшишийн тос 1 5
15.    Буурцагны тос 1 5
6.      Жимсний төрөл Жимс, жимсгэнэ нь эрдэё бодис амин дэм болон эслэгээр баялаг байдаг.
Хүнсний бүтээгдхүүний нэрс нэгж Хэмжээ, г
1.        Алим, лимон, усан үзэм, киви 1 100
2.        Мандарин 1 120
3.        Жүрж 1 120
4.        Улаан лооль 1 250
5.        Гүзээлзгэнэ 1 200
6.        Гадил 1 60
7.        Тарвас 1 250
8.        Тоор 1 80
9.        Илжигэн чих 1 80
10.    Лийр 1 100
11.    Хатаасан хар чавга 1 80
12.    Хатаасан улаан чавга 1 20
13.    Түүхий улаан чавга 1 60
14.    Алимны шүүс 1 100
15.    Жүржийн шүүс 1 100
16.    Улаан лоолийн шүүс 1 200
17.    Амтат гуа 1 120
18.    Интоорийн улан лооль 1 250
19.    Лаазалсан хан боргоцой 1 120
20.    Хан боргоцой 1 100
21.    Чавга 1 80
22.    Цагаан тоор, чангаанз 1 150
23.    Шар тоор 1 150
0 comments: Post a Comment

Newer Post Older Post Home Welcome to my blog, hope you enjoy reading. Blog Archive ►  2010 (5) ▼  2011 (4) ▼  February (2) МИНИЙ ХөТөЛБөРХооллолтоо төлөвлөж сурцгаая ►  March (2) Labels www.youtube.comАнтропометрБидэнд аюул нүүрлээд байна...Уриалга NCN club NCN буюу шинэ зууны хоолүйчид клуб нь ШУТИС-ийн Хүнсний инжинер биотехнологийн сургулийн Хоолзүйч мэргэжлийн оюутнууд байдаг болно. Одоогоор манай клуб нь 100гаруй гишүүнтэй идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Миний блогоор зочлогч та бүхэндээ

Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд та б үхэн блог дээр бичигдсэн мэдээлэл бүрийн дор сэтгэгдлээ үлдээж байхыг та бүхнээс хүсье. Миний блогт зочилсон та бүхэнд баярлалаа.

Блогын нийт хандалт 1737 Slideshow Холбоотой Сайтууд эрүүл мэндийнэрх зүйн мэдээллийн нэгдсэн системhttp:///www.mn-nhrc.orghttp://www.teachfree.comwww.sfeb.edu.mnВикипедиахүнсний порталwww.usda.govЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАРБОАЖЯХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамхөгжлийн хэм, Увс аймагҮндэсний статистикийн хорооwww.biznetwork.mnhttp://www.seruun.comcakewrecks.blogspot.comДэлхийн эруул мэндийн байгууллагаШинжлэх ухаан технологийн их сургуульwww.hool.mnЭрүүл мэндийн яамunisef.orgwww.google.mn Amazon MP3 Clips Marcadores www.youtube.com (1)Антропометр (1)Бидэнд аюул нүүрлээд байна... (2)Уриалга (1) Calendar хайх
МЭДЭЭ Хүүхдийн хорих ангид “Эрүүл хүүхэд” аяны үзлэгийг зохион байгуулж, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон оролцовЭрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн салбарынхан ажлаа тайлагнавЭрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд олон нийтийг дайчлах талаарх сургалт явуулав“Эрүүл хүүхэд” аян эхэллээЭрүүл мэндийн сайд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллав Copyright 2009 ШИНЭ ЗУУНЫ ХООЛЗҮЙЧИД.
Blogger Templates by Deluxe Templates
WP Themes designed by EZwpthemes  
бичсэн: Ñóðãàëòûí áëîã төрөл: Зөвлөмж | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

сайхан мэдээлэл байна маш их хэрэгтэй
Бичсэн: Зочин хэзээ: 05:56, 2015-04-04 | Холбоос | |
hi ajil snu huurhun yum hiidiin my nz
tyrrfuyfhj
Бичсэн: suugii (зочин) хэзээ: 17:45, 2012-06-24 | Холбоос | |



:-)
 
xaax