avatar

эрүүл ахуй

2012-03-23,14:10

Гарын эрүүл ахуй

 

А. Саван

     

Нэг удаа гараа савандаж угаахад 200 сая нян, вирүс, мөөгөнцрийг цэвэрлэдэг байна.

            Хүн гарынхаа хумсны завсар байдаг нянгуудыг устгахын тулд гараа хамгийн багаар бодоход 1 минутын турш сайтар савандаж угаах хэрэгтэй.

Саван нь сайн чанарын, хуурай нөхцөлд хадгалагдсан байх ёстой. Нойтон, чийгтэй газар хадгалсан саван нь нянгийн ургах сайхан нөхцөл болдгийг санууштай.

Шахмал савангийн оронд шингэн саван хэрэглэж болно. Гэхдээ шингэн саванг нян үржих орчин болохоос сэргийлэхийн тулд найрлаганд нь ариутгах бодис хийх буюу найрлагандаа ариутгах бодистой саванг хэрэглэвэл зохино.

 

Б. Гарын эрүүл ахуй

 

            Гарын ариун цэвэр, эрүүл ахуй нь гараа угаах, цэвэрлэх, халдваргүйжүүлэх, арьсаа арчлах зэргээс бүрддэг.

            Гарын арьс нь хуурайшиж хагарснаас өвчин үүсгэгчийг удаан хугацаанд хадгалах боломжтой болдог тул гарын арьсыг сайтар тосолж, арчилж байх ёстой.

А. Гараа хэдийд угаах ёстой вэ?

 

Ш       Хоол унд бэлтгэхийн өмнө

Ш       Хоол унд идэж уухын өмнө

Ш       Хүүхэд багачуудын өтгөн шингэнийг цэвэрлэсний дараа

Ш       Бие зассаны дараа

Ш       Ажил, хичээл, цэцэрлэгээс ирэнгүүт хувцсаа сольсны дараа

Ш       Гар бохирдсон тухай бүрд гараа сайтар угаана.

 

 

 

           Гэдэсний халдвараас өөрийгөө болон үр хүүхдээ сэргийлэхийн тулд гараа зөв сайтар угаах аргыг эзэмшиж, хэвшүүлэх нь "энгийн бөгөөд найдвартай арга юм".

 

Гараа угаахдаа:

1. Гараа угаах

2. Крантаа угаах

3. Гараа угаах ерөнхий зарчмыг баримтална.

 

            Гэдэсний халдвараас өөрийгөө болон үр хүүхдээ сэргийлэхийн тулд гараа удаан, сайтар савандаж угаах нь нянтай тэмцэх энгийн бөгөөд оновчтой арга болохыг та мэдэж авлаа.

            Та хүүхдэдээ дараах дэс дарааллаар гараа угаахыг 2 наснаас нь заан өгч, 4 наснаас нь бие даалган угаалгаж, зөв угааж байгаа эсэхийг нь хянаж байх хэрэгтэй.

 

   Хичээл 6. Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх аргууд

 

 

А. Эрүүл орчин

 

ь       Өвчин үүсгэгчид харанхуй, бохир газар, ядарч сульдсан бие махбодод дуртай тул ажиллаж, амьдарч байгаа байраа байгалийн гэрэлтүүлэгтэй, тоос шороогүй, цэвэр цэмцгэр байхад анхаарах хэрэгтэй.

ь       Хог, хаягдал ил задгай байвал ялаа, шавьж, мэрэгчид үүрлэж орчныг бохирдуулах ба дулааны улиралд ялзарч муудан орчны агаар болон хөрсийг бохирдуулдаг. Иймд цэвэрлэгээг тогтмол хийж, гарсан хог хаягдлаа тэр даруйд нь зориулалтын цэгт, битүү тагтай сав, уутанд хийж бай.

ь       Орон байрандаа чийгтэй цэвэрлэгээ хийхийн зэрэгцээ шавьж, мэрэгчийн устгалыг хийлгэж байх хэрэгтэй.

 

Б. Хоол хүнсний эрүүл ахуй

 

ь       Хоол, хүнсний зүйлийн хадгалалтанд онцгой анхаар. Таглаагүй хадгалах нь амархан бохирдоход хүргэнэ.

ь        Хоол бэлтгэхдээ ариун цэврийг чанд сахих ба дахин боловсруулахгүй бүтээгдэхүүнийг түүхий бүтээгдэхүүнтэй холихгүй байх хэрэгтэй.

ь        Жимс, жимсгэнийг угааж хэрэглэ.

ь        Аяга, тавгаа сайн угааж байх хэрэгтэй.

 

В. Хувийн ариун цэвэр

 

Ш       Гараа угаах, хумсны ариун цэвэр сахих

Ш       Энгийн бие засах газрыг ариун цэврийн шаардлага хангах хэмжээнд барьж байгуулан, зөв ашиглах

Ш       Хүн бүр гараа зөв угааж хэвших, үр хүүхдэдээ багаас нь энэ дадлыг хэвшүүлэх

Ш       Түүхий ус уухгүй, ногоо жимсийг угаахгүйгээр идэхгүй байх.

Зэрэг хялбархан биелүүлж болох зүйлсийг эрхэмлэн сахивал гэдэсний халдварт өвчнөөр өвдөхгүй, бусдад тараахгүй байж чадна.


бичсэн: Ñóðãàëòûí áëîã төрөл: Зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax