avatar

Хүнсээ хэрхэн аюулгүй хэргэлэх вэ?

2012-03-05,18:42
  • 1 . Хоол идэхийн өмнө гараа сайтар савандаж угаана. Гарын алчуур цэвэрхэн байх нь чухал. Гарын алчуур нь зөвхөн усыг шингээж авах зориулалттай. Гэтэл гараа дутуу угааснаас алчуур бохирддог. Гарын алчуур бохир бол таны гар дахин бохирдох болно. Эсвэл нойтон салфетка, гар цэвэрлэгч шингэний аль нэгийг хэрэглэж занших хэрэгтэй.
  • 2. Ямар нэгэн гадны биет буюу бохирдуулагч зүйл /хүн, амьтны үс, ноос болон бусад/ байгаа эсэхийг шалгаж, сайтар цэвэрлэ. Хэрэв хэт бохир зүйл байвал хэрэглэхгүй байхыг зөвлөе.
  • 3. Хоол, хүнс тань аюулгүй, тэжээллэг байхаас гадна, төрөл бүрийн хүнсний ногоо, жимс нэлээд их орсон байх шаардлагатай. Энэ нь таны биед зайлшгүй байх ёстой аминдэм, эрдэсийн эх үүсвэр болно. Жимс жимсэн бүтээгдэхүүн нь хэдийгээр байгалийн цэвэр бүтээгдэхүүн боловч нян хамгийн их үрждэг хэрэглээ юм. Иймд авах үедээ шинэ байна уу гэдгийг сайтар анхаарах, идэхээс өмнө заавал угаах ёстой.  
  • 4. Түүхий ус нь ямар нэг нянгаар бохирдсон байж болох тул хүндээр өвчлүүлэх  магадлалтай. Тиймээс ялангуяа бага насны хүүхдэд бүү уулга. Хэрэв гэрт чинь ус цэвэршүүлэгч байхгүй бол буцалсан усыг цэвэрхэн саванд хийгээд тавихад л хангалттай.
  • 5. Ундаа болон лаазалсан хүнсний зүйлийг онгойлгохын өмнө гадна тал, амсар хэсгийг цэвэр чийгтэй алчуураар сайтар арчих хэрэгтэй. Ялангуяа хөдөө явж байгаа тохиолдолд тоос шороог нь цэвэрлэсний дараа хэрэглэх хэрэгтэй.
  • 6. Ханиалгаж, найтаасны дараа, хог хаягдал, тэжээвэр амьтанд хүрэх болон утсаар ярьсны дараа гараа байнга угаах хэрэгтэй. Телефон болон гар утсанд өвчин үүсгэгч нян хамгийн ихээр хуримтлагддаг. Хоол идэж байхдаа утсандаа бүү хүр. Гараа тогтмол угааж заншвал хоол хүнсээр халдварлах өвчнийг 50 хувь хүртэл бууруулах боломжтой гэдгийг судлаачид тогтоосон байна. Энэ нь өрхийн хүнсний аюулгүй байдлыг хангах чухал үзүүлэлт болдог.

бичсэн: Ñóðãàëòûí áëîã төрөл: Зөвлөмж | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

ok
Бичсэн: Ñóðãàëòûí áëîã хэзээ: 16:39, 2012-03-12 | Холбоос | |



:-)
 
xaax